CTF has been ended!
CTF19 ALL.MN is a Mongolian CTF competition! Out CTF will end on May 4th 22:00 (UTC +8 time). Goodluck!
Манай тэмцээн нь 5-р сарын 4-ны 22:00 цагт дуусах болно. Танд амжилт хүсье!
Scroll down
Capture The Flag тэмцээн гэж юу вэ?
Capture The Flag буюу CTF уралдаан нь дэлхийн улс орнуудад бодит орчинд хэрхэн хакердах,мэдээллийн технологийг ашиглах талаар заах сурталчилах хийсвэр арга юм. CTF нь хэдэн арван жилийн турш зохиогдсоор ирсэн бөгөөд хамгийн удаан үргэлжилж байгаа алдартай цуврал тэмцээн нь 1996 онд зохиогдсон Vegas DEFCON шоу байсан ба мянга мянган оролцогчдыг татаж чадсан юм. Түүнээс хойш дэлхийн өнцөг булан бүрт тарж, олон арван онлайн тэмцээнүүд амралтын өдөр бүр зохиогдох болжээ. Түүгээр ч барахгүй ахлах сургуулийн сурагчдад зориулагдсан CTF –үүд ч зохиогдож байна.
Хэрхэн яаж оноо авах вэ?
Тэмцээнд нийт 30 гаруй төрлийн даалгаварууд байх ба тус бүртээ web, crypto, misc, forensics, reversing, social engineering, programming гэсэн нийт 7 төрлөөс бүрдэнэ. Даалгавар бүр давахцаагүй flag буюу тугтай ба та тус тугыг олоод оруулснаар оноогоо авах боломжтой юм. Манай тэмцээний тугын формат нь ALLMN{****} байх ба ****-ын орон ямар ч тоо, үг, текст байх боломжтой юм. Жишээ нь: ALLMN{W3_ALL_L0V3_CTF}. Зарим нь тугыг бүхэлдээ биш харин тугын доторх хэсгийг олох даалгавартай тул өгүүлбэрээ сайтар уншаарай. Харин онооны хувьд даалгавар бүр хэр хүндээс хамаарч тохирох оноо өгөгдсөн байгаа. Flag-аа оруулах хэсэгт оруулснаар амжилттай оноогоо авах юм.
Powered by: